Сургалтанд хамрагдсанаар Өөрчлөгдсөн Үр дүнгийн түүхүүд
Гоосаран багшийн шавь: Susan
Миний хувьд Шведээс сургалтанд хамрагдан оюун санааны хувьд тэсрэлт болж чадсан. Цаашдаа ч суралцсаар байх болно. Далд ухаан багш бүх дээдсүүддээ маш их талархлаа.
Оломсуу багшийн шавь: У. Пүрэвдаш
Багшийнхаа тодлож өгсөн жимийг дагаад итгэл найдвар, чин сэтгэл, дур, хүсэл, хамтрагч гээд л хэрэгтэй зүйлээ олж, хэрэггүйгээсээ салж, залруулж байгаа тасралтгүй сайжрах эргүүлэгт орж хамгийн гол нь өөрөө өөрийнхөө үнэ цэнийг мэддэг нэгэн болжээ. Харалган байсан би харах хэрэгтэй зүйлээ олж харж чаддаг, дотор минь уужирсан, чадвар чадамж минь сэрж санасаар, эрч хүчийг олсоор байгаа нь маш том ололт гэж багшаараа бахархаж байна.
Сэтгэгдэл 3
Швэд дэх төвийн сургалтанд хамрагдагч
Сэтгэгдэл 4
Швэд дэх төвийн сургалтанд хамрагдагч
Э. Байгал (Анхан шат төгсөгч 2024/07/07)
Анх Мөнхгайхамшиг багшийг хаанаас олж мэдсэн бэ?
Анх youtube – үзэж байгаад Аюухай дээдсийн подкаст тавигдсан байхаар нь олж үзсэн. Аюухай дээсийн подкаст бол зүгээр л тэр подкастанд оролцож байгаа бүх хүмүүст хэлж байгаа зөвлөмж, үг, хайр нь яг л Миний сонсох гэж хүлээж байсан, эсвэл сонсмоор байсан, дутагдаад байсан бүх зүйлүүд байсан. Тэр мэдрэмж бол бараг л сүүлийн хэдэн жил тийм сайхан сэтгэл ханасан мэдрэмж аваагүй байсан, тэр мэдрэмжийг аваад хэчнээн таатай, бас амттай байсныг хэлье. Эндээс бодоход хүнд тийм урам, хайр, зориг тэвчээр өгөх урмын үг, хайрын үгийг чин сэтгэлээсээ ойлгоод, Би чамайг ойлгож байна аа, чи охин минь их хичээж байгаа шүү гэж үг сонсох бол Тансаглал байлаа.
За ингээд ийм сайхан мэдрэмж, тансаглал мэдэрсэн хүн чинь яахав, цаашаа илүү ихийг мэдмээр санагдаж, Аюухай дээдэстэй уулзмаар санагдсан.
Тэр уулзаж учрах, мэдэх яг эрч хүч амтагдсан байгаа дээрээ Мөнхгайхамшиг багшийн ФБ хаягийг нь олоод, үзтэл “Нүүдэлчдийн бясалгал” сургалт эхлэхэд 2 хүн дутуу байна гэхээр нь шууд бүртгүүлээд орсон.
Би өмнө нь ердөөсөө бясалгал гэх мэт зүйлийг сонирхож, оролдож үзэж байгаагүй болохоор мэдлэг байхгүй, гэхдээ бараг нэрийг нь ч сайн уншаагүй, ач холбогдол өгөлгүй бүртгүүлсэн.
За бүртгүүлээд удалгүй хичээл маань орлоо.
Хүлээлт байхгүй, юу сурахаа ч мэдэхгүй байлаа.
Бидэнд 10- хичээл орсон. Энэ 10- хичээл дахиад хэлье, зүгээр л Хайр байлаа.
Мөнхгайхамшиг багш Монгол философи -г А-Я хүртэл яг анхан шатнаас нь эхлэн зааж өглөө.
Бид яаж ер нь амьдраад байгаа юм бэ?
Яг л цагаас цаг, ажлаас ажил, түгжрэлээс түгжрэл гээд яг л нэг тийм махан биетэй робот болсон мэт.
Учир нь бидний амьдрал чинь хэчнээн олон зүйлээс бүтдэг юм бэ?
Тэр нь гэхдээ ямар энгийн юм бэ?
Яагаад бид ийм хүндрүүлээд хүнд нөхцөлд амьдардаг болсон юм бэ?
Хүн боолчлолд амьдарч байгаа юм уу гэхчлэн дотор, сэтгэл, бүр амьсгал төсөөллөөр өөрийнхөө амьдралыг удирдах, асуудлыг асуудал бишээр хүлээж авах, амьдрал ямар утга учиртай, эрдэм мэдлэг бидэнд хэчнээн хэрэгтэйг, гэхдээ яг эрдэм мэдлэг гэдэг диплом биш гэдгийг, мөн гэгээрэл гэдэг бидэнд ямар ойрхон байдгийг олж ухаарсан, таньж мэдсэн, амталж ухаарсан сайхан сургалт байлаа.
Одоо харин цаашид энэ олж мэдсэн мэдлэгээ, улам сайн биедээ суулгаж, ойр
тойрныхондоо таньж ухааруулахад туслах, мөн 2 дахь шатны хичээлээ эхлэхийг хүлээж байна.
Гүнээ талархаж байна.
Та бүхэн сургалтад хамрагдаарай.
Бүр үр хүүхдүүдээ хамруулаарай
Ний даяараа ухааръя, сэхээрье
Nara-ko Geleg (2024-07-17 өдөр дунд шат төгсөгч)
Энэ сургалтанд хамрагдаад 2 шатны 20-н хичээлүүдийг сайн багш мөн ангийханыхаа дэмжлэгтэйгээр амжилттай үзээд дуусгалаа. Сэтгэл ханамж 💯! Маш их баяртай бгаа☺️. Сургалтын систем болон багш нар маань хичээлээ үр дүнтэйгээр хүн бүртэй тулж ажиллаж чадсанаар их зүйлийг ойлгож авлаа.
Анх хичээл эхлэхэд цаг зав шаардсан юм шиг санагдаж бсан боловч эцэст нь ямар азаар энэ сургалтыг олж сууваа гэсэн бодолтой бас баяртай үлдлээ.
Эхний хичээлүүдээс эхлээд л ёстой шар үснүүд минь босч уйлж дуулж уяслаа. Сэтгэлдээ олон жил хадагласан бугшмалуудаа нууж дарж мартах биш харин ойлгож ухаарч хүлээн зөвшөөрсөны эцэст үдэн явуулах ёстой бсаныг ойлгож авах сайхан бсн шүү 💓
Сургалтын явцад өарийгөө олон талаас харж өөрөө өөрийнхөө дотор бдаг өөрийнхөө нэгээхэн хэсэгийг буцаан олж авсандаа сэтгэл маш хангалуун бгаа. Цааш нь улам гүнзийрүүлэн суралцмаар, өөрийгөө болон өв соёлоо, өвөг дээдэсийнхээ талаар илүү их ухаж мэдмээр. Бидэнд ямар их нөөц бололцоо бгааг, бидэнд ямар агуу ёс заншил, өвөг дээдэс байдагыг хичээл болгон дээр мэдрүүлж ухаарал хайрладаг блхоор сүүлдээ шинэ хичээл тавигдахыг гэгэлзэн хүлээдэг болдог юм бналээ. Одоо ч бас дараагын шатаа гэгэлзэн хүлээсэн хүн бнаа энд 😊
Асар их ухаарал, мэдлэг, хайр түгээж чадсан хичээлүүд байлаа. Нэг тийм дотор минь унтраатай удсан гэрэл аажим аажимаар сүүмэлзэн асч, бие сэтгэлийг минь дотроос нь гэрэлтүүлэн хөглөөд бгаа юм шиг мэдрэмжүүдийг хичээлээ сонсох тоолондоо авдагдаа😇. Өөр олон зүйл бичмээр бгаа ч сэтгэгдэл биш эрэгцүүлэмж бичдэг шигээ үргэлжилэх гээд бн😆
Сэтгэл зүрх, цаг заваа зориулан бж бусдын гэрэл гэгээг асааж яваа багш нартаа талархалаа 🙏
Гоосаран багшийн шавь: Н. Номын-Эрдэм ахисан шат төгсөгч 2024/08/07
Энэ цагийн мэнд
Өөрчлөлт: Үг задлах, мэдрэмж нэмэгдсэн, бодол чөлөөтэй болж эхэлсэн.
Гэр бүлийн хүрээнд өөрчлөлт их байгаа: Дүү маань ахынхаа сонирхолыг хүлээн зөвшөөрч ярилцдаг болсон.
Аавтайгаа үзсэн хичээлийн дагуу үйлдэлийг олон янзаар хийсэн.
Өөрчлөлт маш ихээр гарсан, үүнтэй холбоотой мэдрэмж маань маш ихээр нэмэгдсэн.
Чөлөөлөлт хичээлийг Аав, Эмээ, Нагц эгч, Дүү нар, ангийнхантайгаа их хийдэг.
Эрдэм миний бие Үг задалж эхэлсэнээр: Эмээ маань ӨНДӨГ гэх үгийг үсэг болгоноор задалж их том урам зориг өгсөн.
Ангийнхан маань хөглөж, урлаж өгдөг болохоор уриалга, шинэ санаа , урсгал ус мэт цалгилдаг.
Үйлдэл хийж, сонирхолоо эрдэм болгох үнэхээр чухал болохыг тунгааж байгаа.
Амж амж амж амжилт
Суурь шат төгсөгч: Нандин Эрдэнэ
Оломсуу багшийн шавь: Оюунчимэг ахисан шат төгсөгч
Энэ цагийн мэнд
Өөрчлөлт: Үг задлах, мэдрэмж нэмэгдсэн, бодол чөлөөтэй болж эхэлсэн.
Гэр бүлийн хүрээнд өөрчлөлт их байгаа: Дүү маань ахынхаа сонирхолыг хүлээн зөвшөөрч ярилцдаг болсон.
Аавтайгаа үзсэн хичээлийн дагуу үйлдэлийг олон янзаар хийсэн.
Өөрчлөлт маш ихээр гарсан, үүнтэй холбоотой мэдрэмж маань маш ихээр нэмэгдсэн.
Чөлөөлөлт хичээлийг Аав, Эмээ, Нагц эгч, Дүү нар, ангийнхантайгаа их хийдэг.
Эрдэм миний бие Үг задалж эхэлсэнээр: Эмээ маань ӨНДӨГ гэх үгийг үсэг болгоноор задалж их том урам зориг өгсөн.
Ангийнхан маань хөглөж, урлаж өгдөг болохоор уриалга, шинэ санаа , урсгал ус мэт цалгилдаг.
Үйлдэл хийж, сонирхолоо эрдэм болгох үнэхээр чухал болохыг тунгааж байгаа.
Амж амж амж амжилт
Намчка багшийн шавь: Суурь шат төгсөгч Ц. Ууганзаяа
Нүүдэлчдийн бясалгал бол бидний өв соёл, зан заншлийн цаад учир шалтгааныг ухан ойлгож, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд их тус болох бөгөөд хүн өөрөө өөрийгөө хэрхэн өөрчилж болохыг таниулсан, ойлгуулсан, өвөрмөц сэтгэлгээний задаргааг өгсөн, оюуны цар хүрээг тэлсэн гоё гоё хичээлүүдтэй байдаг нь их таалагддаг.
Хичээлүүдээ амьдралдаа хэрэгжүүлэх үед жинхэнэ хүн чанар, мөн чанартай иргүн хүн болоход нөлөөлж чаддаг нь их гоё шүү.
Хүн өөрийн сэтгэлзүй дээрээ ажиллаж өөрийгөө өөрчилж болдог гэдгийг таниулсан сургалтын хөтөлбөртэй байдаг нь бусад бясалгалаас ялгарах онцлог, давуу тал нь юм.
Г. Мөнхдэлгэр (2024-07-17 өдөр дунд шатны төгсөгч)
Энэхүү сэтгэгдлийг минь уншигч хүмүүн таньд энэ өдрийн мэнд хүргэе! Гялайж гийсэндээ талархаад барашгүй, дотор булингар сарниж эхлэхэд сэтгэл болоод бодол эмх цэгцэнд, дэс дарааллаар байрлан таньж мэдэх хүсэл сонирхол минь өрцний гүнээс ундран урсаж өөрийгөө таньж мэдэх их далайд цутган орсон билээ. Өөрийгөө л цэгцлээд мэдлэгийн их булаг болохын бна гэж санатал цаашлаад бид бусдад цэвэр тунгалаг зөв цэгцтэй мэдээллийг түгээн бусдын өрцөнд гэрлийн хүчийг асаах тийм хүчтэйгээ ойлгоцгоодог. Яагаад гэвэл би л төгс болчихвол гэдэг бодол минь өөрөө хар хор бсныг ухаарч авсан билээ. Төгс бхын зовлон нь өөрөө тэр төгсдөө шатах билээ. Бусдад өгсний хэрээр бид улам ундран урсаж, цэврийн цэвэр болдгыг би сургалтаар ухаарсан юм.
Энэ сургалтыг анх сонсоод нүд чих ухамсар ухаарал сүнс минь тогонд цохиулж буй мэт санагдаж хайсан зүйлээ би оллоо гэдэг мэдрэмж ирсэн билээ. Сургалтын үйл явц маш их таалагдсан, зүгээр л хичээл сонсоорой гээд орхих биш түүнийг бие сэтгэлд уусгаж нутагшуулахын тулд өөрт эргэцүүлэмж өгөн тунгаан бодуулж ухаарал өгч, хэлэлцүүлгээр бататган зөв буруугаа хэлэлцэн ярилцах нь үнэхээр зүрх сэтгэл болоод тархины бодлын урсгал, өрцний замбараагүй мэдрэмж зэргийг маш эмх цэгцтэй, мөн харах өнцгийг маш далайцтай тэлж өгсөн билээ. Бодит амьдрал дээрх хичээл учир хөрсөн дээр үнэхээр хүн тус бүрт бууж сууж өгсөн билээ.
1-р шатанд зүрх сэтгэлд маш их чөлөөлт явагдаж, хайр ундарч, би гэдгээ би л засаж залруулж туслах ёстойг ухаарсан. Жишээ нь: Бага наснаас биднийг дагаж явдаг трама болоод сэтгэлийн шарх, гомдол, тунирхал зэргийг чөлөөлж чадсан минь блаа. Би гэдэг хүн 9 жилийн өмнө ээжийгээ алдаад ээжийгээ одоо болтол тавьж чадахгүй өөрийгөө сэтгэлийн шоронд амьдруулж бснаа ухаарч чөлөөлт хийж эрх чөлөөг мэдэрсэн билээ. Мөн ээжээсээ хойш аавтайгаа харилцаа минь хөндий бсныг тэр том ханыг нурааж аавтайгаа бага насны эрх жаахан охин эь болж хайрлуулж, хайраа чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон минь үнэхээр үгээр хэлэшгүй чөлөөлт блаа.
2-р шатны бүх хичээл гайхалтай. 1-р шатаар бүх гэмтэл, худал итгэл үнэмшилээ хаяж өөрчилж өөрийгөө засан залруулж сурсан бол цэвэршиж эхэлсэн ухамсартаа цоо шинэ ойлголтуудыг суулгаж цутгаж өгсөн үгээр хэлэмгүй эмх цэгц амар амгалан блаа. Бүх хичээл бие сэтгэл болоод сүнсний түвшинд санаж сэрсэн, ухаарал ухамсар цоо шинэ хэлбэлзэл түвшинд ахисан таатай мэдрэмж блаа. Хүн гэдэг хаанаас үүсэж, хаана оршоогоо хамгаас сайн мэдэрч, түүнийгээ эд эс нь болж амьдархад байгалийн хуулиараа далд гэдэг бидний таньж мэдээгүй ертөнц үүд хаалгаа цэлийтэл нээж, Өвөг Дээдэс минь үрдээ халуун дулаанаар гараа сунган, байгаль эх дэлхий минь бидний мэдэх хэлээр ярьж эхэлдгийг би өөрийн биеэр таньж мэдсэн юм. Үнэхээр таатай аялал блаа. Улам нутагшуулж баталгаажуулахын тулд бусдад түгээх нь миний үүрэг гэж бодон гэр бүл минь ч шимтэн сонсогч суралцагч болцгоосон бна. Өөрчлөлт нүдэнд ил бгаа учир цаашид ч түгээн дэлгэрүүлж орших, бусдад гэрэл түгээх чин сэтгэл төрсөн билээ. Дараагийн шатны хичээлээ тэсэн ядан хүлээе
Ийм сайхан ухамсарын ахилт, сүнсний сэрэлтийг өөрт минь итгэл нэмсэн Мөнхгайхамшиг багш болон Намчиндэмид багшаа талархаад барашгүй.