Service

Нүүдэлчдийн бясалгалын төв

Өрнийн Монгол дох нүүдэлчдийн бясалгалын төв

Нүүдэлчидийн өв соёлоор (биелгээ, уртын дуу, ) дамжуулан өөрийн язгуур чанараа олж авах, Өрнийн Монголд буй хүсэл сонирхол нэг хүмүүстэй нэгдэх боломжтой. Одоогийн байдлаар 5н үндсэн багш, 1 дадлагажигч багш, нэгдүгээр шатанд 110н суралцагчтай үүнээс 50н хувь нь хоёрдугаар шатны суралцаж байна.

Онлайн сургалт

Анхан, дунд, ахисан шатны сургалтуудыг байнга зохион байгуулдаг.

Байгал дах сургалт

Байгал дах нүүдэлчдийн бясалгалыг таниулах сургалтаар, "Биелгээт" бясалгалын сургалт, "ХөгтЖим бясалгал" ятгын сургалт, "Аялгуут бясалгал уухай" уртын дууны сургалт, "Биелсэхүй Аясахуй Уясахуйн" хөтөлбөрүүдийг явуулсаар байна.

Өрнийн Монгол дахь Нүүдэлчдийн Бясалгалын төв

Энэ удаагийн хөтөлбөрт оролцсон хүмүүсээс манай аравтад бүртгэгдэж эргээд багшаар бэлтгэгдэж байгаа хүмүүс хэд гарсан.

2023.06.16-17 өдрүүдэд Шилийн голын Баруун Үзэмчинд ар Монголоос Мөнхгайхамшиг багшийг урьж 40гаруй хүний оролцоотой байгалийн хөтөлбөр зохион байгуулсан.

2023.07.13-21 өдрүүдэд Хөвсгөлд Өвөр Монголоос 20 гаруй хүн, Ар Монголоос 10 гаруй хүний бүрэлдхүүнтэй байгалийн хөтөлбөрт морьтой аялал болон олон төрлийн бясалгалд хамрагдсан.

2023.09.02-03 өдрүүдэд Шилийн хотод анхны бие даасан хөтөлбөрт 20 гаруй хүн хамрагдаж амжилттай зохион байгуулсан.

2023.09.16-17 өдрүүдэд Ар Монголоос 7 багш, Өвөрмонголын 4 багштай хамтран махбодын хөтөлбөр, ойлголт ухаарлын хөтөлбөрийг 40 гаруй хүмүүс хамруулан амжилттай зохион байгуулсан.

2023.09.23-24 өдрүүдэд Хөлөнбөр аймгийн Шинэ Барга баруун хошуунд Ар Монголоос 2 багш, Өвөр Монголын 4 багштай хамтран 20гаруй хүмүүсийг хамарсан хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан.

2023.11 сараас эхлэн 2 сарын хугацаанд Өвөр Монголын Шилийн гол аймагт Мөнхгайхамшиг багштай хамтран одоогийн бидний үзэж буй 20 гаруй хичээлүүдийг бүрэн боловсруулж дүүргэсэн.

2024.01.07-14 өдрүүдэд Гоонаран багш Өвөр Монголын Ордос хотноо багачууд хүүхдүүдийн сургалтын газартай хамтран хүүхдүүдийн амралтыг хэрхэн өнгөрүүлэх бие, сэтгэл, оюуныг нь хэрхэн чөлөөлөх зэргээр туршлага солилцон ажилсан.

2024.05.05-06.05 өдрүүдэд Тайландад Өвөр Монголоос 8 хүн, Ар Монголоос4 багш, Шведээс 4 багш , Америкаас 1 багш сүнсний хөтөлбөрт хамрагдаж цаашид хийгдэх хөтөлбөрүүдийг боловсруулж амжилттай дүүргэсэн.

2024.06.22-23 өдрүүдэд Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд аравтад суралцсан болон суралцаж буй 40 гаруй хүмүүс уулзаж туршлага солилцсон амжилттай үйл ажиллагаа явагдсан.