Нүүдэлчдийн бясалгалын Швед дэх төв
Уухай дуугаар
Оюунаа нэгтгэе
Хурайн хэмээр
Хуран нэгдэе.

NOMADIC MEDITATION SWEDEN
Швед дэхь Нүүдэлчдийн Бясалгалын Төв нь 2023 оны 04 сард 3 гишүүнтэй байгуулагдсан.
Байгуулагдсан цагаасаа өдгөө хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд нүүдэлчдийн бясалгалын Нарансуу, Том Ээж, Хулан, Долгормаа, Гоосаран багш нар хамтран олон нийтэд чиглэсэн оюун санааны хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хийсээр байна.
Швед дэхь Нүүдэлчдийн Бясалгалын хамт олны хийсэн оюун санааны үйл ажиллагаанууд
2023-04.22 Эх дэлхийн өдөрт зориулсан “Сацлын өдөрлөг”
2023.04.29 Бие биедээ өгье өдөрлөг
2023.04.30 Галын баяр
2023.05.06 Гайхамшигийн томъёо
2023.05.13 Агаарлая 1 Таван махбодийн бясалгал
2023.05.20 Агаарлая 2 Аясахуй Биесэхүй Уясахуй
2023.05.27 Агаарлая 3 Хайрын баяр “Үлгэрийн бясалгал”
2023.06.10 Монгол бичгээ танин мэдэхүй
2024.05.22 Таван тусгаар тогтнол “Тайвань”
2024.06.22 Агаарлая Амьсгалъя Амрая









Нүүдэлчдийн бясалгалын швэд дэхь салбарын багш Нарансуу.
Швэд улсад гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг Нягтлан бодогч мэргэжилтэй Удирдлага хөгжлийн Институтын Нягтлан бодох ангийг дүүргэсэн мөн
Дархан Дээд сургуулийн Англи хэл багшийн ангийг төгссөн багш мэргэжилтэй 2012 онд Охиноо төрүүлээд сэтгэл гутралд орж хэт таргалалтан ороод унтаж чаддагггүй байсан улмаас өөрийгөө өөрчилж хэвийн байдалдаа орох гарц хайсан минь Иога бясалгалруу орох үүд хаалга нээсэн 2012 оны өвөл 11 сараас эхлэн хийж эхэлсэн. Иога бясалгал маань үр дүнгээ өгссөөр Швэдийн Axelsons institutiin иога бясалгалын багшийн ангийг төгсөн Энэ сайхан зам мөрлүү хөтлөн оруулсан Үе үеийн багш нартаа үнэхээр талархаж явдаг. Cурсан мэдсэн бүхнээ бусдад өгөх бусдад туслах үүд хаалга нээгдэж олон сайхан шавь нартай учирсан минь улам өөрийгөө хөгжүүлэх хөриуцлага нэмэгдэж хүрд Энерги Аура иога судлаж сурсаар л нэг л ханахгүй эрэл хайгууль минь зогсохгүй сүүлдээ яг юу хайгаад байгаагаа ч ойлгохгүй сурсаар мухардалд орж байсан үедээ Нүүдэлчдийн бясалгалын багш Мөнхгайхамшиг багштайгаа учирч
Сэтгэлийн гүндээ мөрөөдөж байсан Монгол бясалгал зохиох гаргах таниулах хүсэлтэй минь Нүүдэлчдийн ухаан минь яг цав нийлж эрээл хайгаад байсан эрдэнэсээ олсон минь Нүүдэлчдийн бясалгал
Ирээдүйн зорилго минь Дэлхийд Монгол бясалгалыг түгээх эрхэм зорилготой ба Бусад хамт олноо олсон минь Хайр дүүрэн болж
Бүх зүйл хайр дээр л оршдог
Хайр буй газар
Хамаг зүйл бий
Швед дэх Нүүдэлчидийн бясалгалын багш Б. Түмэнцэцэг 1998-2003 онд ӨМӨЗО -ны Монгол -Хятад эмнэлэгийн салбарын Анагаах Ухааны дээд сургуулийг Монгол уламжлалт анагаах ухааны эмч мэргэжлээр баклаварын зэрэгтэй төгссөн . 2004-2006 онд эрэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмнэлэгт мэргэжилээрээ ажиллаж байсан. 2006 оноос хойш Шведын Хаант улсад одоог хүртэл ажиллаж амьдарч байна. Анх 2022 оны 10 сард Нүүдэлчидийн бясалгалд орж суралцсан . Алдарч байсан Өвөг дээдсийн ухаанаасаа суралцаж одоо амьдралдаа хэрэгжүүлээд явж байгаадаа талархаад өөрийн амьдралдаа хэрэгжүүлээд сурахад суралцаад явж байна . Цаашдаа уламжлагдаж ирсэн өв соёлтой бичигдэж ирсэн түүхтэй өвөг дээдсийн ухаанаас гарцаагүй зөвийг танин мэдхэд Nomadic meditation /Нүүдэлчидийн бясалгалын сурахад суралцухай ,зөв танин мэдэхүйг Ар-эвт систэмээр түгээх ,байгалийн өөриийнх нь хууль дүрмийн дагуу амьдрах зэрэгт өөрийн хувь нэмэрийг оруулж , хүмүүний гэрлэн бүрхүүл (аура) болон энергийг бариа заслын аргаар засаж дэлхий дээрх хүмүүст Оюуны эрх чалөөнд хүргэхэд өөрийн хувь нэмэрийг оруулна


Швед дэхь Нүүдэлчдийн Бясалгалын салбарын багш Гоосаран Я.Золбаяр. Бага ангийн багш мэргэжилтэй Удирдлагын Академийн Боловсорын ангийг дүүргэсэн.
Швед дэхь Эх Хэл Соёлыг хөгжүүлэхТөгс Билэгт Төвд 2012-2022 он хүртэл эх хэл түүхээ тасралтгүй заасан. 2022 оны 8 сараас эхлэн Нүүдэлчдийн Бясалгалд суралцаад өв соёл түүхийн үнэнг танин мэдэх, аливаа зүйлийн учир шалтгааныг ул үндэстэй хайх, болохгүй гэсэн бүхний ард нуугдаж байгаа онол, гүн ухаан, өв ухааныг дэлхийн бусад орны танин мэдэхүйн ухаантай харьцуулан ойлгох, өөрөөсөө асууж сурах бусадтайгаа хамтран хуваалцах, өөрийн дотор орших эрдэм мэдлэг ухаанаа олох, хэрхэн ямар аргаар эрж хайх боловсруулах гэх мэт олон арга зүйд суралцаад өөрийн асуудлаа даван гарсан арга ухаанаасаа туулсан туршлага аргаа бусдад түгээн чиглүүлэхээр хамтран суралцахуйд суралцахаар зорин явж байна.
Цаашдаа өөрсдийн өв соёл, түүх, мэдвэл зохихуй, гарцаагүй зөв танин мэдэхүйг эмх цэгцтэйгээр АрЭвтийн тогтолцоогоор соён гэгээрүүлэх, оюун санааны эрх чөлөөнд хамтдаа хүрэх арга ухааныг дэлхийд түгээх ажилд Н.Б.н багш нарынхаа болон АрЭвтийнхээ хамт олонтой хамтран нийт нүүдэлчин сэтгэлгээтэй түмэндээ түгээхээр чиглэн зорьж байна.
