Service
Нүүдэлчдийн бясалгалын төв
Монгол дох нүүдэлчдийн бясалгалын төв
Нүүдэлчидийн өв соёлоор (биелгээ, уртын дуу, алтайн ятга, мэдвэл зохихуй) дамжуулан өөрийн язгуур чанараа олж авах, нүүр тулсан танхимын чөлөөт хэлэлцүүлэгт хамрагдах, Монголд буй хүсэл сонирхол нэг хүмүүстэй нэгдэх боломжтой. Одоогийн байдлаар 3н үндсэн багш, 2 дадлагажигч багш, нэгдүгээр шатанд 80н суралцагчтай үүнээс 50н хувь нь хоёрдугаар шатны суралцаж байна.
Онлайн сургалт
Анхан, дунд, ахисан шатны сургалтуудыг байнга зохион байгуулдаг.
Танхимын сургалт
Танхимаар нүүдэлчдийн бясалгалыг таниулах сургалт, "Байгууллагын биелгээт" бясалгалын сургалт, "ХөгтЖим бясалгал" ятгын сургалт, "Аялгуут бясалгал уухай" уртын дууны сургалт, "Биелсэхүй Аясахуй Уясахуйн" хөтөлбөрүүдийг явуулсаар байна.


Монгол дахь Нүүдэлчдийн Бясалгалын төв
2024.06.22 Монгол дахь нийт аравтуудын уулзалт биелсэхүй, аясахуй уясахуй
2024.06.16 Өсвөр насны хүүхдүүдэд Мөрөөдөл Хүсэл Зорилгын тухай Фэст академийн хүүхдүүдэд илтгэл
2024.05.23 Алтайн магтаалаар биелсэхүй аясахуй уясахуйн сургалт удмынхандаа
2024.03.15 Алтайн ятганы татлагын хичээл Фэст академийн хамт олонд
2024.03.07 Алтайн ятгын татлагаар гэр бүлийн хэм нэгтгэх сургалт
2024.01.28 Нэгдүгээр аравтын уулзалт танхимын хэлэлцүүлэг
2023.12.23 Монгол дахь нүүдэлчдийн бясалгалын хамт олны шинэ жил
2023.11.01 Алтайн ятгын сургалт буюу хөгжимт бясалгалын сургалт
2023.10.01 Биелгээт болон аялгуут бясалгал буюу долоо хоног бүр уртын дууны сургалт
2023.09.30 Биелгээт бясалгал долоо хоног бүр хийж эхэлсэн.
2023.08.06 аас хүүхдүүдэд биелгээний уралдаан зохион байгуулав.
“Хөгжлийн шийдэл” ТББ ийн 15н жилийн ойн арга хэмжээнд биелгээт бясалгалын
сургалтыг манай төвийн багш нар хамтран явуулав.

Нүүдэлчдийн бясалгалын багш
Бямбадоржийн Намчиндэмид
Нүүдэлчдийн бясалгалын суурь, дунд шатны багш, багш бэлтгэн дадлагажуулагч
Анх дараа төрөл, сүнсний хөгжил гэдэг зүйл байдагыг мэдээд судалж эхэлсэн. (тэр сэжүүрийг өгсөн агуу дээд өвөг дээдэст талархъя) Тэгээд өөрийн сүнсний даалгавараа
биелүүлэх , сүнсээ хөгжүүлэх, дараа төрөлд нь шат ахиулах зоилготой хөдөлж эхэлсэн. Тэр үед надад бэлэн будаа өгсөн бол би энэ мэтчлэн судлаад явахгүй бахь байдагтай л байна байх. Өөрийн хэмжээнд судалж явж байгаад энэ Нүүдэлчдийн Бясалгал -д орж ирсэн.
Миний өөрөөсөө асууж, хайгаад байсан зүйлсийг учир шалтгаан, үр дагавар 2 -ийг зөвөөр тайлбарлаж өгсөн нь энэ Нүүдэлчдийн Бясалгал байсан. Одоо бол өөрийнхөө өдий болтол
туулсан замнал дээрээ энэ Нүүдэлчдийн ухаанаас олж авсан мэдлэг, эрдэм, ухааныг ашиглан бусдад туслах, сүнсийг нь сэрээж өгөх, сэтгэлийн галыг нь асаах хүсэлд хөглөгдөн
Нүүдэлчдийн Бясалгалын багш болохоор шийдэн энэ 2024 оноос зорилго болгон хэрэгжүүлэхээр шийдээд явж байна.
Нүүдэлчдийн бясалгалын багш
Оломсуу
Нүүдэлчдийн бясалгалын суурь, дунд шатны багш,
Биесэхүй, Аясахуйн мэргэшсэн багш
Би “БИ ЯАХ ГЭЖ ТӨРСӨН ЮМ БОЛ” асуултын хариултыг олох гэсэн эрэл маань нүүдэлчдийн багш болох замнал руу чиглүүлсэн.
Хэдийгээр эрлээ би ийм асуултаар эхэлсэн ч амьдралын эрхээр ямар асуулт яаж асуугаад ямар эрэл хайгуул хийж яваагаа мартах хүртлээ живсэн байсан яг тэр агшинд нүүдэлчдийн бясалгалын Далд ухаан багштайгаа уулзсан юм. Багштай уулзах үед багшаас ганц хүссэн зүйл биелгээ яагаад бясалгал болчихов, уртын дуу яагаад бясалгал гэж? Ийм л асуулттай эхний сургалт эхэлж байлаа. Энэ үед надад тайван байх арга аргачлалд суралцах л чухал байсан. Тайван л байх хүсэлтэй өөр юу ч хүсэхээргүй тийм гүн стресст хүлэгдчихсэн үе байлаа.
Нүүдэлчдийн бясалгалд асуудлыг шийдэж бясалгадаг гэдэг нь надад маш их таалагдсан. Нэг мөсөн стресстсэн бүх асуудлуудаа шийдэж бясалгах ямар гайхалтай боломж вэ гэж талархан хүлээж авсан ба чөлөөлөлтийг зад хийх зорилго тавин өөртэйгөө ажиллаж эхэлсэн минь саяхан мэт санагдаж байна. Хэнд ч найдахгүй зөвхөн өөртөө найдаж хүссэн амьдралаа өөртөө бүтээх боломжийг олгоод зогсомгүй би яах гэж төрсөний учигийг олоход чиг зүг дэм өргөсөн нүүдэлчдийн ухаан болоод нүүдэлчдийн бясалгалын багш нартаа талархлаа.


Нүүдэлчдийн бясалгалын багш
Түшиг Хангай
Нүүдэлчдийн бясалгалын анхан, дунд шатны багш
Удмын дээдсээ залаад өөрт тулгарсан асуудал буюу асар олон төрлийн эрчим хэм төлвүүдийг мэдрэгших түүнээ яаж хэрхэн хянах удирдах тал дээр эрэл хайгуул хийж яваад нүүдэлчдийн бясалгалд орж ирсэнээр энэ бүх асуудлаа ойлгоод таниад мэдрэмж мэдэрхүй бүхнээ танисан ололт байсан бөгөөд нүүдэлчин ухаан сэтгэлгээ гэдэг энэ үнэт өвөө түгээн дэлгэрүүлэх үйлсд нэгдэе оролцоё гэсэн үүднээс багш болхоор шийдсэн.
Тэнгэр шүтлэгтэй холбоотой илүү дэлгэрэнгүй ойлголт өгөх хэм төлөв эрчимүүдийг өргөн утгаар нь таниулж өгөх талаас нь ажилладаг.