Америк дах нүүдэлчдийн бясалгалын төв

Нүүдэлчидийн өв соёлоор дамжуулан өөрийн язгуур чанараа олж авах, Америкд буй хүсэл сонирхол нэг хүмүүстэй нэгдэх боломжтой. Одоогийн байдлаар 1н үндсэн багш, 3 дадлагажигч багш, нэгдүгээр шатанд 10н суралцагчтай үүнээс 50н хувь нь хоёрдугаар шатны суралцаж байна.

Онлайн сургалт

Анхан, дунд, ахисан шатны сургалтуудыг байнга зохион байгуулдаг.

Муж бүрт хүрсэн үйл ажиллагаа

Төвөөрөө дамжуулан нүүдэлчдийн бясалгалыг таниулах арга хэмжээнүүд мужуудаар зохион байгуулагддаг. Бусад төвүүдээс урилгаар "Аялгуут бясалгал уухай" уртын дууны сургалт, "Биелсэхүй Аясахуй Уясахуйн" хөтөлбөрүүдийг явуулахаар төлөвлөж байна.

Нүүдэлчдийн бясалгалын багш

Галархан

Нүүдэлчдийн бясалгалын суурь, дунд шат, багш бэлтгэн дадлагажуулагч
40 цагын хэлэлцүүлэг
10 шавь, 6 багш бэлдсэн

Би Юу Хийж амьдрах вэ?

Би мэргэжлээ сонгож байх үед хүн болгон гадаадад сурч, ажиллаж мөнгөтэй сайхан амьдардаг болохоор гадаад л яв гэсэн бусдын үгийг өөрийн зорилгоо болгон Америкт сурахаар явлаа. Гадаад явах л юм бол сайхан амьдарна гэсэн ч тэнд миний хүссэн шиг сайхан амьдрал байсангүй. Нэгэн хэвийн давтагдсан хичээл уйтгартай амьдрал болон гоё том байр, машины л төлөөх амьдрал. Хүмүүсийн өр зээл төлбөрөөс төлбөрийн хоорондох амьдрал байв. Тиймээс би өөрөөсөө асуулаа миний хүсэж мөрөөдөөд байгаа амьдрал энэ мөн үү? Мэдээж биш тиймээс би өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгыг хайхаар болов.

Өөрнийхөө онцлогийг хайж эхлэв.

Тэр үед нэгэн бичлэгээс Мөнхгайхамшиг багш. Хүн болгон өөрийн гэсэн онцлогтой. Өөрийн онцлогоо олсон хүнийг ОНЦ гэж нүүдэлчид хэлдэг байсан юм. Бүх хүн адилхан болохыг онц гэдэггүй юм. Тэр үед миний онцлог юу юм бол? Би яах гэж юуны тулд амьдарч байгаа юм бол? Нэг гоё байр машин тэгээд л болоо юм уу? гэсэн мянга мянган асуулт намайг Нүүдэлчийн бясалгал өв соёлыг гүнзгий танин мэдэх рүү хөтөлсөн. 

Судлах хүсэл.

   Хүсэл мөрөөдөл зорилго гэдэг хичээл чиний сэтгэлгээний цар хүрээгээр мөрөөдлийн чинь цар хүрээгээр хязгаарлагддагийг мэдээд хамгийн том мөрөөдөл зорилго тэгвэл юу байж болох вэ? Дэлхийг төвшитгөх нийтээр амгалан цогцлоох бүрдүүлэн юм байна. Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас төрөө засаад дэлхийг зас гэж бичиж билээ. Монголчууд мэддэг чаддаг өмнө туулсан хүнээс сур гэдэг болохоор би дэлхийг төвшитгөсөн хүнээс сурах гэсэн Ганцхан дэлхийг төвшитгөж чадсан   хүн нь манай Чингис хаан байлаа. Тэгээд би Чингис хаанаас суралцахаар боллоо. Би хамаг чадлаараа хичээгээд сурч чадах хувь бол ердөө 10 хувь энэ дэлхий дээрх мэдээллийн. Харин үлдсэн 90% нь яс цус ген мэдээлэл болон сүнсэнд минь аль хэдийн байдаг мэддэг зүйл зүгээр л мартсан. 

Бүгдийг бусад хүмүүс мэднэ.

Бид хүүхэд байхаасаа бусдаас асууж аав ээжээс асууж бүр зүйлсээ хүртэл багшаас асууж ирсэн. Би өрөө юу ч мэдэхгүй гэж Сүнс болон Ген мэдээллээ өөрөөсөө тасалж зөвхөн 5 мэдрэхүйгээр авч байгаа зүйлдээ итгэж нийт мэдээллийн 10% даа гацаж байгаа юм. Би 10 жилийн багш нараас даалгавар авсаар байгаад даалгавар авдаг ажилтан шиг болчихсон байсан хүн хий гэвэл хийдэг хэлэхгүй л бол өөрөө хийнэ гэсэн зүйл байхгүй. Заавал хэн нэгнээс зөвшөөрөл хүсээд хайгаад өрөө мэдээд шийдвэр гаргаж чадахгүй болтлоо энэ системээр явжээ. Одоогийн энэ систем биднийг эдийн шуналтай боол болгож өр зээлд оруулж өдөр болгон ажиллуулж өөрийгөө бодох завгүй юу хүсэж юу мөрөөдөж юу хиймээр байгаагаа өөрөөсөө асуух ч завгүй амьдруулж байна. Энэ хархны уралдаанаас хэрхэн гарах яаж гарах яаж засахыг би Нүүдэлчдийн бясалгалаас сурч мэдcэн. 

Хэрхэн хархны уралдаанаас гарах вэ?

Энэ нууц ердөө бидний Соёл л байсан юм байна. Монгол бичиг, Бие Биелгээ, Уртын дуу, морин хууранд минь. Түүх маань өөрөө бидний бахархал омогшлыг төрүүлж байдаг үүнээс бид яаж дэлхийг байлдан дагуулсныг сурч болно. Бидний амьдралын асуудал зүгээр нэг завилан суугаад шийдэгдэхгүй. Харин Асуудалыг даван туулах гарц гаргалгаа, ойлголт ухаарал, танин мэдэхүй, мэдлэг, амьдрал дээр ашиглах чадвар, үр дүн өөрчлөлт л бидэнд хэрэгтэй. Өрөө өөрийгөө бодлоороо шоронд хичээд хэн нэгэн аврахыг хүлээгээд байх үү өөрөө өөрийнхөө асуудлын эзэн болоод асуудлаа өрөө шийдээд тохирсон танин мэдэхүй ойлголт ухааралтай чадамжтай болоод өрөө өөрийнхөө асуудлын эзэн болж шийдэж үйлдэл болгож үр дүнд хүрэхэд бусдад туслахийн тулд мөн өөрөө өөртөө заахын тулд Нүүдэлчдын бясалгалын Америк дахь салбарын багш болсон билээ. Намайг Галархан гэдэг.